Энэтхэг улсад саяхан гар болон хөлгүй хүүхэд төрж эмч нарыг алмайруулжээ.

“Хэдий охин гар болон хөлгүй боловч бусдаар бол эрүүл төрсөн” гэж эх барьж авсан эмч нь хэлсэн бөгөөд охин Tetra-Amelia гэх төрөлхийн синдромтой төрсөн гэж ээ.

уг синдром нь WNT3 гэх гентэй мутацад орсноос болж генийн өвчлөлт бий болсноос үүссэн синдром гэж охиныг эх барьж авсан эмч тайлбарлаж ээ. Мөн энэ генийн согог нь маш ховор тохиолддог бөгөөд эмч нарын үзэж байгаагаар бол 100000 төрөлтөд нэг тохиолдох маш ховор тохиолдол гэжээ. Охиныг даавуунд ороон барьж буй бичлэг интернетэд цацагдсан бөгөөд олон мянган хүмүүс охиныг хараад зүрх шимширч буйгаа илэрхийлжээ.

Охин одоо Энэтхэгийн нэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд охины дотоод эрхтнүүд эрүүл эсэхийг цаашид нарын хяналтад шалгана гэж эмнэлгийн зүгээс мэдэгджээ.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here